БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И 9-р сард АНУ-ад айлчлал хийнэ гэж хятадын ГХЯ-ны сайтан дээр даваа гаригт уламжилжээ.

Айлчлал 9-р сарын 19-21-ний өдрүүдэд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн урилгаар явагдана. Талууд хятад-америкийн болон бүс нутгийн тулгамдсан асуудлуудаар асуудлуудаар санал солилцох юм. БНХАУ-ын ГХЯ-ны уламжилж байгаагаар, Ван И НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцох бөгөөд хурлын мэтгэлцээний явцад үг хэлнэ.

Өчигдөр Ван И Бээжинд Францын ГХЯ-ны тэргүүн Лоран Фабиустай яриа хэлэлцээр явуулсан ба тэд сирийг тойрсон асуудлаар ярилцсан. Тэрээр Хятад улс Орос, АНУ-ын хооронд сирийн химийн зэвсгийн асуудлаар ерөнхий гэрээ байгуулсан явдлыг сйашаан дэмжиж байна гэж мэдэгдсэн. Хятад улс сирийн засгийн газрын химийн зэвсгийг хориглох тухай Конвенцид нэгдэн орох шийдвэрийг сайшааж байна гэж Ван И хэлсэн.