Орос улсын алс-дорнодын загасны хяналтыг зохицуулагч байгууллагууд Японы “Фукусима-1” АЦС-ын орчмын байдал муудаж байгаатай холбогдуулан хяналтыг чангатгаж байна. Энэ тухай ням гаригт ОХУ-ын улсын ариун цэврийн хяналтын ерөнхий эмч Геннадий Онищенко мэдэгдэв. Тэрээр Алс-Дорнодын бүтээгдэхүүнүүдэд анхаарал тавих болсон явдал хоёр хүчин зүйлтэй холбоотой гэв. Нэгдүгээрт, Орос улсын тус бүсэд олон нийтийн загасны агнуур эхлээд байна. Хоердугаарт, “Фукусима-1” АЦС-ын ослын уршгийг арилгах ажиглалтуудаас үзэхэд гадаад орчинд урт удаан хугацаагаар амьдрах тэсвэртэй хүнд нуклеинуудын хаягдал 1,5 дахин нэмэгдсэн гэж мэргэжилтнүүд ярьжээ.