Умард солонгосын удирдагч ням гаригт нийслэл хотын Ардын цэцэрлэгт хүрээлэнгийн Рынна арал дээр байгуулсан тус улсын анхны З хэмжээст технологитой кино театрт зочлов. Умардын ЦТАК агентлагийн уламилжснаар умардын төрийн тэргүүн “барилгын бүтэцтэй болон энд суурилуулсан орчин үеийн төхөөрөмжтэй нарийн танилцжээ”. Ким Чен Ын барилгын цэргийнхэн болон үндэсний технологийн компаниудын хүчин чармайлтуудад нөдөр үнэлэлт өгөв. Тэрээр “залуус болон хөдөлмөрчдийн сонирхолыг татаж мэдэх ийм кинотеатруудыг цаашид Пхеньянд төдийгүй мужуудад барьж байгуулахаар” даалгажээ.

Ким Чен Ын нээлттэй соёл амралтын төвд очиж, видео тоглоомуудын танхим, уран сайхны хамтлагуудын концертын талбайг үзээж танилцав. Удирдагч түшмэдүүд цэцэрлэгт хүрээлэнгийн бүсийг хариуцан “ард түмэнд үйлчлэх” ёстой гэж цохон тэмдэглэв.