НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен бямба гаригт Женевт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын хооронд сирийн химийн зэвсгийн асуудлаар тохиролцоонд хүрсэнийг сайшаав. Түүний яриагаар, энэ нь Сирийн химийн зэвсгийн нөөцийг шуурхай, аюулгүй болон шалгах боломжтой болгох зорилгод хүрэхэд чухал алхам болно. Тэрээр олон улсын хамтын нийгэмлэг нь өмнөх хэм хэмжээ зөрчигчдийг болон химийн зэвсгийг бодит амьдрал дээр хэрэглэгчдэд хариуцлага хүлээлгэх үүрэгтэй гэж онцлон тэмдэглэв. Фог Расмуссены үзэж байгаагаар, энэхүү хэлэлцээр нь “Сирийн аймшигтай цуст ажиллагааг улстөрийн замаар шийдвэрлэхэд нэмэлт эрч хүч өгөх ёстой”.