Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров болон АНУ ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нарын Женевт бямба гаригт сирийн химийн зэвсгийг устгах тухай тохиролцоонд хүрсэн явдлыг сайшааж байна. Түүний яриагаар, Женевт хүрсэн дэвшил нь сирийн химийн зэвсэгт олон улсын хяналтан тогтоохын хамт эцсийн дүнд утсгах зорилгын асуудлаар тодорхой алхам болж байна.

Олон улсын хамтын нийгэмлэг Асадын дэглэмийг өөрсдийн амлалтуудыг биелүүлэхийг хүлээж байна гэж АНУ ын ерөнхийлөгч цохон тэмдэглэв.

“Бид чухал дэвшилд хүрсэн, гэхдээ цаашид олон зүйлийг хийх хэрэгтэй. АНУ нь Орос, Их Британь,Франц, НҮБ болон бусад орнуудын хамт энэхүү процессыг шалгахын тулд үргэлжлэн ажиллах болно гэж Оабма хэллээ.

Тэрээр хэрвээ Дамаск химийн зэвсгээ устгах асуудлаар хүлээсэн үүргүүдээ эс биелүүлвэл, Вашингтон Сирийн эсрэг цохилт өгөхөд бэлэн байгаа гэж хэллээ.

Өмнө Орос, АНУ-ын ГХЯ яамнуудын тэргүүн нар Сирийн асуудлаар тохиролцоонд хүрсэн тухай уламжилсан. Тэр үед талууд мөргөлдөөнийг улс төрийн аргаар зохицуулах, сирид цэргийн ажиллагаа явуулахгүй байх болон Сириэс химийн зэвсгийг гаргах юм уу, 2014 оны дунд үе гэхэд устгахын төлөө байр суурьтай байсан. Сирийн тал химийн зэвсгийг хориглох тухай олон улсын конвенцид нэгдэни орохоор мэдэгдэлээ илгээсэн.