Япон улс Орос-Америкийн хооронд сирийн химийн зэвсгийн асуудлаар Женевт хүрсэн тохиролцоог өндөр үнэлж байна. Японы ГХЯ мэдэгдэлдээ, Япон “үүнтэй холбогдуулан сирийн эрх баригчдаас нээлттэй авч байгаа арга хэмжээнүүдийг хүлээж байгаа төдийгүй тэдгээрийн бодитой үйл ажиллагааг анхааралтай ажиглах болно”. Нөгөөтэйгүүр, Япон улс “Сирийн хүчирхийллийг зогсоохтой болон улс төрийн яриа хэлэлцээг эхлүүлэхэд” чиглэгдсэн олон улсын хамтын нийгэмлэгийн аливаа үйл ажиллагааг дэмжих болно гэж тус улсын ГХЯ цохон тэмдэглэв.

Өмнө уламжилж байснаар, Орос, АНУ-ын ГХЯ-ны тэргүүн нарг Сирийн асуудлаар тохиролцоонд хүрсэн: талууд Сирийн мөргөлдөөнийг улс төрийн аргаар зохицуулах, цэргийн ажиллагааг цуцлах болон тус улсаас химийн зэвсгийг гаргах юм уу, 2014 оны дунд үе хүртэл устгахын төлөө байр суурьтай байв. Сирийн тал НҮБ руу химсийн зэвсгийг хориглох тухай конвенцид нэгдэн орох мэдэгдэлээ илгээсэн.