Сирийн химийн зэвсгийн асуудлаар Орос АНУ хийх үйлдлийнхээ төлөвлөгөөг зөвшилцлөө. ОХУ-ын БХЯ-ы тэргүүн Сергей Лавров Сирий асуудлаар өнөөдөр Женевт өндөрлөсөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй хийсэн яриа хэлэлцээрийн үр дүнг өндөр үнэллээ. Яриа хэлэлцээр хэрхэн өнгөрөв гэсэн хэвлэлийн бага хурлынхны асуултад «онц» гэсэн хариултыг өгчээ. Керриг сайн харилцан ярилцагч мөн үү гэсэн асуултад оросын сайд: «Керри миний сайн найз» гэж хариулжээ. Керри өөрийн зүгээс ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд сирийн химийн зэвсгийн асуудлаар хэлэлцээр явуулах санаачлагыг гаргасны хариуд АНУ талархаж байгааг илэрхийлсэн байна.

ОХУ, АНУ-ын гадаад улс төрийн бодлогын тэргүүнүүд Сирийн асуудлаар яриа хэлэлцээрээ пүрэв гарагт Женевт эхэлсэн тухай өмнө мэдээлсэн билээ. Орос улс Сири улсын мэдэлд оршиж буй химийн зэвсгийг олон улсын хяналтад даваа гарагт шилжүүлэхийг санал болгосонд, сирийн засгийн газар дэмжлээ.