Филиппины дэд ерөнхийлөгч Хехомар Бинаи өнөөдөр өөрсдийн гарт олон арван хүнийг барьцаандаа авсан Үндэсний чөлөөлөх моро фронтын босогчидтой гал зогсоох талаар яриа хэлэлцээр хийхээр улсын өмнө зугт орших Замбоанга хот луу явжээ. Өмнө нь гал зогсоох төлөвлөгөө лалын босогчдын тэргүүн Нуру Мисуари, Филиппины БХ-ын тэргүүн Вольтер Газминд өгөгдсөн байжээ. 5 хоногийн дотор Замбоангийн тулалдаанд 52 хун амь үрэгдэж, 70 хүн шархтсан байна. Түүний зэрэгцээ өнөө шөнө гал зогсоох явдал шийдэгдсэнгүй гэж БХ-ын тэргүүн мэдэгдээд, байлдааны үйл ажиллагаа бүх л шөнөжингөө үргэлжилж цаашдаа шаардлагатай хэмжээгээр үргэлжлэх болно гэсэн байна.

Үндэсний чөлөөлөх моро фронт Филиппины лалын өмнө зугийн тосгодын тусгаар тогтнолын төлөө партизаны дайныг 25 жилийн турш явуулж байгаа юм.

Филиппины цэргийнхний мэдээллээр Замбоангад 50-100 барьцааны хүмүүсийг барьж байгаа 100 дайчид үлдсэн байна. Тэдний эсрэг Манила 3000 элит салааны цэргүүдийг хөдөлгөлөө гэж Франс Пресс агентлаг мэдээллээ.