АНУ-ын иргэдийн ¾ нь сирийн химийн зэвсгийн асуудлыг цэрэг дайны биш дипломат байдлаар шийдэхийн төлөө байна гэж барууны ХМХ Ipsos компаны явуулсан санал асуулгаас эх сурвалж аван мэдэгджээ. Эдгээр санал асуулгад оролцогчид сирийн химийн зэвсгийг олон улсын хяналтан дор устгах санааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Харин эсрэгээр Сирид химийн зэвсэг хэрэглэсэнд хариу болгож цохилт өгөхийг дэмжсэн санаагаа, асуулгад оролцогчдын 25% нь мэдэгджээ. Түүнээс гадна Сирийн байдал тэдэнд ерөөсөө хамаагүй болохыг 65% нь илэрхийлсэн байна. Энэ 7 хоногт явуулсан санал асуулгад 776 хүн оролцжээ.