«Монгол болон Байгалийн Сибирийн эртний соёл» гэсэн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Оросын Алс Дорнодын Чита хотод нээгдлээ. Бага хурлын ажиллагаанд Орос, Бельги, Хятад, Монгол, АНУ, Япон зэрэг орнуудын их сургуулиудын эрдэмтэд оролцож байгаа юм. 9 сарын 19 хүртэл үргэлжлэх уг бага хурал дээр, дээрх бүс нутгуудын Чулуун зэвсгийн үеэс Дундад зууны үе хүртэлх янз бурийн эрин үеийн түүхийг судлахад чухал тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцэх болно. Чуулганы ажлын хэлүүдэд орос, англи, монгол хэлүүд оржээ.