Япон улс өнөөдөр сансарт шинэ пуужин тээвэрлэгч «Эпсилон»-ыг орон нутгийн цагаар 14:00-д Кагосима дуургийн Утиноура сансарын хотхоноос хөөргөжээ. Хөөрөх явц 15 минутаар хоцорсон гэж Японы сансар шинжилгээний JAXA агентлаг уламжилжээ. Агентлаг уг үйл явдлыг Интернетийн сайт дээр шууд бичлэгээр дамжуулан үзүүлжээ. Уг пуужинг бүтээхэд Японд хувьсгалт хэмээн нэрлэгддэг «цаг хэмнэх», «хүний нөөц хүчийг хэмнэх», «тоног төхөөрөмжийг хэмнэх» гэсэн 3 зарчмыг баримталсан байна.

3 шаттай «Эпсилон» одоо Японд ашиглагдаж байгаа Н2А-гаас 2 дахин бага овортой, урт нь 24,4 метр юм. «Эпсилон» шинжилгээ судалгааны хиймэл дагуул «SPRINT-A»-г орбитод гаргах ёстой байна. Энэ хиймэл дагуул дэлхийн атмосферт залгигдан гадаргууд хурч чаддаггүй хэт ягаан туяаны талаар мэдээллийг цуглуулах юм. Түүнээс гадна тэр Марс, Венера, нарны бусад гаригуудын атмосферийн тухай мэдээллүүдийг олж авах ёстой юм байна.