БНХАУ-ын тэнгисийн цагдаагийн хөлөг онгоцууд Зүүн Хятадын тэгисийн арлуудын Япон улстай маргаантай усны гадаргүйн хил хязгаарт дахин нэвтрэн орсон байна гэж өнөөдөр Франс Пресс агентлаг мэдээллээ. Японы эргийн хамгаалалтын мэдээлснээр өнөө өглөө хятадын 4 хөлөг токиогийн хяналт дахь Сенкаку арлын хил хязгаарт 12 миллийн бүсэд нэвтрэн оржээ. Хятадад энэ арлыг Дяоюйдао гэж нэрлэдэг бөгөөд эрт дээр цагаас хятадын хэмээн тооцдог. Энэ алхам маргаант арлыг Япон улс өөрийн болгосноос хойш 1 жилийн дараа хятадын талын анхны оролдлого боллоо. Энэ ойн өмнө өнгөрсөн лхагва гарагт 8 хөлгөөс бүрдсэн онгоцнууд Японы усны хил хязгаарт нэвтрэн орсон билээ гэж Франс Пресс агентлаг онцолжээ. Японы ерөнхий сайд Синдзо Абэ өөрийн талаас улсынхаа батлан хамгаалах чадварыг нэмэгдүүлнэ гэж пүрэв гарагт амалсан байна.