Даваа гарагт нийтлэгдэх НҮБ-ын шинжээчдийн илтгэл 8 сарын 21-нд Дамаск орчим химийн зэвсэг хэрэглэснийг батлах «цочирдмоор» баталгааг агуулсан гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун мэдэгдлээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга «хүн төрөлхтөний эсрэг хийсэн гэмт хэргийнхээ» төлөө сирийн ерөнхийлөгч Башар Асад хариуцлага хүлээх болно гэж мэдэгдсэн тухай Дэлхийн нийтийн байгууллагын штаб квартираас мөн мэдэгдлээ. Гэвч 8 сарын 21-нд Дамаскийн орчим сирийн дайчид үнэхээр хорт бодис хэрэглэсэн эсэхийг дурьдаагүй байна. Өмнө нь сирийн сөрөг хүчнийхэн засгийн газрын хучнийхнийг химийн зэвсэг хэрэглэсэнд буруушаасан нь олон тооны хохиролд хүргэснийг сирийн засгийн газар хулээж авахгүй байгаа юм.

Үүний зэрэгцээ «Франс 24» телевизийн сувгийн сурвалжлагад НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдэхдээ, түүний үзэж байгаагаар Сирийн байдлыг тайван байдлаар зохицуулах олон улсын бага хурал «Женев-2» 2013 оны 10 сард хуралдаж магадгүй байна. Түүний ярьснаар өнгөрсөн баасан гарагт НҮБ, Арабын Улсуудын Лигийн (АУЛ) тусгай төлөөлөгч Лахдар Брахимтэй энэ тухай хэлэлцжээ. Юуны өмнө чуулганд оролцогчдын бүрэлдэхүүн, тэр тусмаа түүнд Ираныг оролцуулах зэрэг детелиудыг авч үзэх шаардлагатай гэж Пан Ги Мун мэдээлсэн байна.

Үүний зэрэгцээ ОХУ-ын ГХЯ-ы тэргүүн Сергей Лавров, АНУ-ын төрийн тэргүүн Джон Керри нар Женевт Сирийн химийн зэвсгийн асуудлаар яриа хэлэлцээрээ өнөөдөр үргэлжлүүлэх болно. Хэрэв сирийн химийн зэвсгийг олон улсын хяналтад шилжүүлэх арга замын талаар тохиролцож чадвал сирийн хямралын улс төрийн шийдвэрт шинэ уур амьсгал бий болгохыг хичээж байгаа талаар дипломатууд баасан гарагт мэдээлсэн билээ.