Монгол улс ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын хамтын ажиллагааг эрчимтэй болгохын төлөө байна гэж Монголын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, өнөөдөр Бишкект болсон байгууллагын ДХУ дээр мэдэгджээ. Монгол улс ШХАБ-ын ажиглагч орон юм.

Тэрбээр Байгууллагын гишүүн орнуудын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны чухал ач холбогдлыг онцолсон байна. Түүнээс гадна ерөнхийлөгч «ШХАБ-ын орчинд бүс нутгийн аюулгүй ажиллагааг хангах нь Афганистаныг сэргээн босгохгүйгээр боломжгүй гээд Монгол улс энэ чиглэлээр тус байгууллагын бусад орнуудын хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.