Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, НҮБ-ын Сирийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими нар баасан гаригт Женевт гурван талын уулзалт явуулна. Пүрэв гаригт яриа хэлэлцээрийн өмнө Лавров, Керри нар хамтдаа хэвлэлийн бага хурал хийлгэв. Оросын дипломат хэлсэн үгэндээ, химийн зэвсэгтэй холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх нь Сирид цохилт үзүүлэх хэрэггүй болгож байна гэв. Тэрээр яриа хэлэлцээн дээр сирийн химийн зэвсгийг зохицуулах асуудлаас энхийн замаар зохицуулах асуудлаар олон улсын бага хурлыг хуралдуулах нөхцөлүүдийг бий болгох боломж бий гэж цохон тэмдэглэв. Сирийг цэргийн сөргөлдөөний байдлаас гарган “өргөжиж байгаа террорист хандлагуудыг таслан зогсоох нь” эдгээр хүчин чармайлтуудын зорилго гэж Лавров тэмдэглэв.

Керригийн ярьснаар, АНУ болон ОХУ-д нь сирийн химийн зэвсэгтэй холбоотой нилээд хэдэн асуудлаар нэгдсэн байр суурьтай байна.

“Бид 8-р сарын 21-ний Дамаскийн орчимд химийн зэвсгийн улмаас эргтэй, эмэгтэй хүмүүс, хүүхдүүд амь үрэгдсэн гэдэгтэй санл нэгтэй байна. Бид химийн зэвсгийг ашиглаж болохгүй гэдэгтэй нэг саналтай байна. Сирийн зэвсгийг устгах ёстой” гэж тэр хэллээ.

Америкийн дипломатын яриагаар, сирийн химийн зэвсгийг олон улсын хяналтан дор үнэхээр өгч болох уу, Сирээс химийн зэвсгийг гаргаж, утсгах бодит боломж бий юу “ гэдгийг Женевын уулзалт тодорхойлох ёстой аж.