Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин НҮБ-ын АЗ-ийн зөвшөөрөлгүйгээр Сирид цэргийн ажиллагааг хэрхэвч явуулж болохгүй тухай дахин мэдэгдэв. Киргизийн нийслэл Бишкект нээгдсэн ШХАБ-ын орнуудын ДХУ дээр тэр хэлсэн үгэндээ, сирийн химийн зэвсэгт олон улсын хяналт тогтоох тухай саналыг урагшлуулах нь чухал юм гэж цохон тэмдэглэв. Путины ярьснаар, сүүлийн үеийн дипломат хүчин чармайлтууд нь Сирид цэргийн ажиллагаа явуулах шууд заналхийллийг нилээд буруулаад байна. “Сирийн химийн зэвсэгт олон улсын хяналт тогтоох тухай санал энэ утгаараа нилээд урагштай явж байна” гэж ОХУ-ын ерөнхийлөгч тэмдэглэв. Тэрээр Сири улс химийн зэвсгийг хориглох тухай олон улсын конвенцийн бүрэн эрхт гишүүн болсон явдлыг сайшаасан. Сирийн хямралыг энхийн аргаар зохицуулахад “сирийн түншүүдийн энэ замаар явах хүчтэй төлөвүүд үүнийг батлан харуулж байна” гэж Путин ярьлаа.