Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лаврхов болон АНУ-ын Төрийн нарийн бичгйн дарга Жон Керри нар Женевт пүрэв гаригийн үдэш Сирийн химийн зэвсгийн асуудлаар зарчмын дүгнэлтүүдээр санал солилцов. Тэд сирийн химийн зэвсэгт олон улсын хяналт тогтоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцсэн, харин шинжээчид тодорхой асуудлуудыг хэлэлцэж эхлэв.

Энэ тухай сэтгүүлчдэд оросын төлөөлөгчдийн эх сурвалж уламжлав. Талууд яриа хэлэлцээний явцыг нийтэд мэдээлэхгүйгээр, гагцхү ажил дээрээ төвлөрөхөөр тохиролцов. Нөгөөтэйгүүр, өрнөдийн ХМХ-үүд талууд Сирийн асуудлаар эсрэг барй суурьтай байна гэж уламжилж байна. Обмагийн засаг захиргаа “асуудлыг дипломат замаар шийдвэрлэгдэхэд” асар их найдаж байгаа, гэхдээ Сирид хүч хэрэглэж болзошгүй бодит заналхийлэл нь тус улсыг химийн зэвсгээсээ салах асуудлыг хэлэлцэхэд хүргэсэн гэж Керри мэдэгдсэн.

Яриа хэлэлцээ эхлэхийн өмнө Керри сирийн химийн зэвсгийн тухай мэдээллийг аль болох түргэн шуурхай нээхийг уриалсан, энэ нь хэрвээ дипломат аргаар шийдвэрлэх боломжгүй болвол “эл хүч шаардлагатай болж мэдэх юм” гэж тэр мэдэгдсэн. Оросын тал хүч хэрэглэхийн эсрэг байр суурьтай байгаа бөгөөд сирийн химийн зэвсгийн асуудлаар төлөвлөгдөж байгаа гэрээг АНУ заналхийлэл цуцлаж мэдэх юм.

Нөгөөтэйгүүр, Сирийн ерөнхийлөгч Башар Асад химийн зэвсгийг хориглох тухай конвенцид нэгдэх баримт бичигт гарын үсэг зурсан тухай НҮБ-ын дэргэдэх Сирийн байнгын төлөөлөгч Башар Жафари мэдэгдсэн. Жафаригийн ярьснаар, “Хууль зүйн үүднэс Сири улс өнөөдрөөс эхлэн химийнэ зэвсгийг хориглох Конвенцийн бүрэн эрхт гишүүн”. “Химийн зэвсгийн нөөцийг тус улсын эрх баригчид Израиль улсын цөмийн зэвсгийг тогтоон барих үүднээс авч үзсэн” гэж НҮБ-ын Сирийн байнгын төлөөлөгч онцлон тэмдэглэв.