Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин АНУ болон олон улсын хамтын нийгэмлэгийг Сирийн эрх баригчдын өөрсдийн химийн зэвсгийг олон улсын хяналтанд шилжүүлэхэд бэлэн байгааг ашиглахыг уриалав. Тэрээр энэ тухай америкийн “The NewYork Times” сонинд нийтлүүлсэн өөрийн өгүүлэлдээ дурджээ. “Ерөнхийлөгч Обамагийн мэдэгдлээс үзвэл, АНУ үүнийг цэргийн байлдааны ажиллагааны зорилтын нэг гэж үзэж байна” гэж Орос улсын ерөнхийлөгч тэмдэглэв.

Тэр АНУ-ын ерөнхийлөгчийн Сирийн асуудлаар Орос улстай харилцан яриагаа үргэлжлүүлэхийг сайшаан дэмжлээ. Энэ нь сөрөг хүчнийхэнд “тэдний хүчирхэг ивээн тэтгэгчдийн түрэмгийллийг тус улсад нэвтрүүлэх өдөөн хатгалгыг” явуулахын тулд хэрэгтэй” болсон гэж ерөнхийлөгч үзэж байна. “Бас нэгэн дайралтыг Израилийн эсрэг бэлтгэж байна гэх мэдээлэлд ач холбогдол өгөхийн хэрэггүй гэж ерөнхийлөгч тэмдэглэв. АНУ Сирид цэргийн байлдааны цохилт өгөх асуудал нь мөргөлдөөнийг тус улсын нутаг дэвсгээрийн гадна терроризмын илүү их давалгаанд хүргэх бөгөөд их тооны энгийн номхон ардын үхэлд хүргэж мэднэ гэж онцлон тэмдэглэв.

Түүнээс гадна АНУ-ын Сирийн мөргөлдөөнд хутгалдан оролцох гэж буй нь “ираны цөмийн тулгамдсан асуудал, израиль-палестины сөргөлдөөний өнөөг хүртэл хийгдээд байгаа олон талт хүчин чармайлтуудыг унагаж, цаашид Ойрхи-Дорнодын болон Хойд Америкийн тогтоворгүй байдалд хүргэж мэднэ гэж Путин цохон тэмдэглэв. Үйл явдлыг ийм зохиолоор хөгжүүлэх нь “олон улсын эрхийн бүхий л системийг тэгшитгэж мэдэх юм”. Афганистан, Ирак болон Ливийн байдал нь эдгээр орнуудад явуулсан АНУ-ын цэргийн байлдааны ажиллагаа ямарч үр дүнд хүргээгүй гэдгийг гэрчилж байна” гэж Путин нэмж хэллээ.