Сирийн байдал мухардалд орлоо гэсэн дугнэлт НҮБ-ын Сирид хүний эрх зөрчигдөж болзошгуйг мерден судлах Комиссын илтгэлд енеедер зарлан мэдэгджээ. Үүний зэрэгцээ 2011 оны 8-р сард бий болсон Комиссын гишүүд «зерчлийн цэрэг дайны зохицуулалт боломжгүй» гэж онцлон тэмдэглэцгээсэн байна. Женевийн харилцааны зарчим дээр ундэслэсэн улс терийн шийдвэр л байдлыг зохицуулах цорын ганц арга зам гэж илтгэлд тэмдэглэжээ. Тэдний узэж байгаагаар тус улсад зэвсэг нийлүүлж байгаа этгээдүүд ялалт байгуулна гэж бодож байгаа нь эндүүрэл юм. Сирийн сөрөг хүчнийхний талд дайтаж байгаа гадны хелсний дайчид цэргийн гэмт хэрэг, түүний дотор цаазаар авах, тамлан зовоох, барьцаалан авах зэрэг үйлдлүүдийг үйлддэг тухай илтгэлд дурьдсан байна. Зэвсэглэсэн сөрөг хүчний бүлэглэлүүд хүүхэд-цэргийг дайчилдаг болохыг баримт бичигт заажээ. Сүүлийн үед Сирид зэвсэгт сөрөг хүчнийхнийг радикалжуулах болсон байна. Үүний зэрэгцээ илтгэлийн зохиогчид хүч хэрэглэхийн эсрэг хариуцлагыг засгийн газрын хучинд даалгажээ. Тэдний үзэж байгаагаар зөрчилдөөний тал болгон дайны ялах боломжтойд итгэлтэй байгаа учир Сирийн байдал мухардалд орсон байна.