Триполь, Вашингтон хоёр ливийн химийн зэвсгийн нөөцийг утсгахад хамтран ажиллах тухай тохиролцов.АНУ энэ ажилтай холбоотой бүх зардлын 80 хувийг гаргана гэж Ливийн ГХЯ ны тэргүүн Мухаммад Абдель –Азиз мэдэгдэв.

“Саяхан Ливи улс АНУ- тай энэ салбарт харилцан ойлголцол, хамтын ажиллагааны тухай протоколд гарын үсэг зурсан” гэж тэр “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.

Сайдын ярьснаар, ливийн эрх баригчдын хувьд химийн зэвсгийг устгах явцад экологийн аюулгүй байдлыг хангахын тулд хамгийн их шилдэг тэргүүний технологийг ашиглах нь чухал гэв. Тэрээр Триполь НҮБ –ад химийн зэвсгийг устгах процессын тухай байнга мэдээлдэг гэж мэдэгдэв. “Энэ нь шинэ Ливийн олон улсын имижид нэг том нэмэх болно “гэж Абдель-Азиз хэллээ.