Орос улс дахь АНУ ын Элчин сайд Майыкл Макфол өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ, Газрын дундад тэнгисийн америкийн хөлөг онгоцнуудын үйл ажиллагааны тухай тагнуулын мэдээнүүдийг Москва Дамаскад шилжүүлсэн тухай мэдээлэл түүнд байхгуй гэж мэдэгдэв. Энэ тухай тэр CNN телевизэд өгсөн ярилцлагадаа өрнөдийн хэвлэлүүдэд гарсан материалуудтай холбогдуулан тайлбарлав. Ингэхдээ Макфол Орос болон АНУ -ын цэргийн хамтын ажиллагаа бүхэлдээ үргэлжилж байгаа гэж үзэж байна гэв. Тэрээр энэхүү дүгнэлтийг Орос улсын ерөнхийлөгч Владимир Путины Дамаскад туслах тухай ярианаас хийжээ. Саяхан Санкт-Петербургэд явагдсан G20 ДХУ –ын дүнгийн хэвлэлийн бага хурал дээр Путин хэрвээ Сирид цэргийн цохилт өгөх юм бол, Орос улс тусламж үзүүлнэ гэж мэдэгдсэн.

“Бид одоо ч гэсэн зэвсэг нийлүүлж байгаа, эдийн засгийн салбарт хамтран ажиллаж байна. Хүмүүнлэгийн салбарт илүү хамтран ажиллана гэж найдаж байна” гэж тэр тэмдэглэсэн.