Орос улсын Алс-Дорнодын Благовещенск хот болон Хятадын Амар мөрний Хэйхэ арлын хоорондын тээврийн харилцаа үерийн улмаас зогсч байснаа өнөөдрөөс бүрэн сэргэв. Одоо Амар мөрнөөр хоёр талаас тус бүр 3 усан онгоц зорчиж байна гэж благовещенскийн голын боомтын захиргаа уламжлав. Их усны үеэр хоёр усан онгоц явж байжээ. Хилээр зохион байгуулалттай жуулчдын бүлгүүдийг л гаргадаг. 8 –р сарын 17- нд ажлаа зогсоосон ачааны гааль одоо ажлаа сэргээгээд байна.

Орос улсын Алс-Дорнодод өмнө гарч байгаагүй хүчэй үерийн улмаас хэдэн арван сууригууд усанд автагдан, мянга мянган иргэдийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлээд байна. Үерт Хятад улсын хилийн районууд бас нэрвэгдсэн.