Өмнөд солонгос болон БНАСАУ солонгос хоорондын Кесоны бүсийн аж үйлдвэрийн цогцолборыг ажлыг сэргээхээр тохиролцов. 9 –р сарын 16 нд туршилтын нээлт болно гэж өмнөдийн Нэгдлийн яам мэдэгдэв. Хоёр тал шөнөжин хуралдсаны дараа саяхан байгуулагдсан Кэсоны хамтарсан удирдлагын бүрэлдэхүүнийг батлав. Уулзалтын явцад талууд аж үйлдвэрийн цогцолборын нутаг дэвсгэр уг паркийн хөрөнгө оруулалтын боломжуудын талаар танилцуулга явуулахаар тохиролцжээ. Кэсоны цогцолбор нь өнгөрсөн 4 –р сард АНУ болон өмнөдийн цэргийн хамтарсан сургуулилтуудын улмаас Солонгосын хойгт байдал хурцадсаны дараа БНАСАУ -ын шийдвэрээр ажлаа зогсоосон .