Сири улс НҮБ –ын болон Оросын шинжээчдэд химийн зэвсгийн агуулахад нэвтрэх зөвшөөрөл олгоход бэлэн байна. Энэ тухай тус улсын ГХЯ ны тэргүүн Валид Муаллемтелевизийн “Аль-Маядин” сувагт өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Тэрээр Дамаскийн химийн зэвсэг хориглох тухай конвенцид нэгдэн орох хүслэтэй байгааг батлан хэлжээ. Түүнээс гадна Дамаск өөрийн нутаг дэвсгэр дээрх химийн зэвсгийн объектуудын тухай зарлахад бэлэн байгаа болон эдгээрийн үйлдвэрлэлийг зогсооход бэлэн байна гэв.

Даваа гаригт Орос улс Сирид химийн зэвсгээ олон улсын хяналтан дор шилжүүлэх санал тавьсан. Өчигдөр Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэлдээ, хэрвээ АНУ болон тэдний холбоотнууд хүч хэрэглэхээс татгалзвал Сирийн химийн зэвсэгт хяналт тавих тухай санал нь хэрэгжиж чадна гэв. Сирийн засгийн газар өөрийн химийн зэвсгийг хяналтан дор тавиад зогсохгуй, үүний дараа химийн зэвсэг хориглох тухай олон улсын конвенцид нэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Путин илэрхийлэв.