Оросын жолоодлоготой “Союз” хөлөг гурван сансарын нисэгчийн хамт Олон улсын сансарын станцаас өнөөдөр москвагийн цагаар 06:58 казахстаны нутаг дээр газардав. Энэ тухай Нислэг удирдах төвөөс уламжлав. Хөлгийн бүхээгт оросын сансарын нисгэгч Павел Виноградов, Александр Мисуркин болон ОУСС дээр хагас жил ажилласан НАСА-гийн одон орон судлаач Кристофер Кэсседи нар байлаа. Тэдний биеийн байдал сайн байна. Урт хугацааны экспедицийн үеэр тэд тойрог замд нээлттэй сансарт нилээд хэдэн удаа гарсан бөгөөд ачааны “Прогресс”-уудыг хүлээн авч, эрдэм-шинжилгээний туршилтуудыг явуулжээ. Тэгтэл Павел Виноградов энэ үеэр 60 насныхаа ойг тэмдэглэсэн. Одоо станц дээр орсоын сансарын нисгэгч Федор Юрчихин, италийн иргэн Лука Пармитано болон америкийн сансарын нисгэгч Карен Найберг нар ажиллаж байна. Тэд нар 9 –р сарын сүүлээр тэдэнтэй нэгдэх шинэ багийг хүлээж байна.