АНУ Сирийн химийн зэвсгийг олон улсын хамтын нийгэмлэгийн хяналтан дор шилжүүлэх тухай Орос улсын санал дээр Москватай болон НҮБ –ын АЗ ийн бусад гишүүн орнуудтай хамтран ажиллахад бэлэн байна. Энэ тухай АНУ- ын ерөнхийлөгч Барак Обама мягмар гаригтбүх тэлевизийн сувгаар шууд нэвтрүүлгийн үеэр америкийн ард түмэнд хандаж хэлсэн үгэндээ тэмдэглэв. Өмнөх мэдээнд АНУ ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон ОХУ –ын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров нарын уулзалт 9 –р сарын 12 нд Женевт төлөвлөгдөөд байгаа тухай амаерикийн ХМХ-үүд мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Конгресс Сирид химийн зэвсэг ашигласны хариуд цэргийн байлдааны ажиллагаа явуулахыг зөвшөөрөх асуудлаар санал хураалт явуулахыг түр хойшлов.Санал хураалтанд оролцохоор цугларсан сенатын гишүүд лхагва гаригт төлөвлөгдөж байсан санал хураалтыг хойшлууллаа. Төлөөлөгчдийн танхим сенатын дараа хоёр баримт бичгийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Ерөнхийлөгчийн засаг захиргаа Сирийн асуудлыг улстөрийн аргаар зохицуулж болохоор бол үүнийг илүүд үзэх бөгөөд энэ чиглэлээр өөрийн хүчин чармайлтуудыг хоер дахин нэмэгдүүлэх болно гэж Обама цохон тэмдэглэв. Нөгөөтэйгүр, АНУ сирийн эрх баригчид руу урьдын адил дарамт шахалт үзүүлж байгаа төдийгүй цэргийн үйл ажиллагаа явуулахыг үгүйсгэхгүй байна. Орос улсын санаачилсан НҮБ –ын АЗ –ийн шуурхай хуралдаан мягмар гаригт хуралдах ёстой. Гэхдээ зөвлөлдөх уулзалтыг мөн адил тодорхой бус хугацаагаар цуцлаад байна.