ОХУ болон АНУ ын ерөнхийлөгч Владимир Путин болон Барак Обама нар Санкт-Петебургийн “G20”-н ДХУ ын үеэр сирийн химийн зэвсгийг олон улсын хамтын нийгэмлэгт шилжүүлэх тухай асуудлыг тавихаар ярилцаж байсан. Энэ тухай “Интерфакс” агентлагт мягмар гаригт оросын ерөнхийлөгчийн хэвэлитйн нарийн бичгийн дарга Дмитрий Песков уламжлав. Ингэхдээ тэрээр хэний санаачилгаар уг асуудлыг хөндсөн тухай тайлбарласангүй. Санкт-Петебургийн “G20”- ДХУ 9 –р сарын 5,6 ны өдрүүдэд болж өнгөрсөн. Өмнө нь ОХУ ын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр хийсэн мэдэгдэлдээ, сирийн химийн зэвсгийг хамтын нийгэмлэгт шилжүүлэх тухай санал нь бүр ч оросын улсын санал биш гэсэн. Тэрээр орос-америкийн хэлхээ харилцааны улмаас АНУ ытөрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн мэдэгдэлээс үүдэлтэй гэсэн.

“Энэхүү санал нь америкийн мэргэжил нэгтнүүдийн хэлхээ холбоо, хэрвээ энэхүү тулгамдсан асуудал нь шийдэгдэх юм бол, цохилт өгөхөөс зайлсхийх боломжтой гэх өчигдрийн Жон Керригийн хийсэн мэдэгдэл зэргээс үүдэлтэй гэж Лавров хэлжээ. Оросын сайдын ярьснаар, энд сирийн химийн зэвсгийг олон улсын хамтын нийгэмлэгийн хяналтанд шилжүүлэх тухай цаашид химийн зэвсгийг бүрэн устгах тухай ЯРИГДАЖ БУЙ ЮМ. Түүнэс гадна энэхүү санаачилгын хүрээнд Сирийг химийн зэсвгийг хориглох олон жлсыбн конвенцид нэгтгэх тухай яригдаж байна.