Хятадын өмнө нутгийн Гуандун хөдөө тосгонд өнөөдөр дэлбэрэлт болж, хүмүүс шархтсаны дотор хүүхдүүд ч бас байна. Шархтсан хүмүүсийн тоо тодорхойгүй байна гэж Хятадын ХМХ өнөөдөр мэдэгдлээ. Хотын Байюнь дүүрэгт уд дунд орчим дэлбэрэлт болжээ. Үг үйл явдал болсон газрын тухай мэдээлэл одоогоор байхгүй бегеед зарим ХМХ-ууд агуулахуудын нэгэнд дэлбэрэлт болсон гэж, бусад нь нураах гэж байсан барилгад болсон гэх мэтээр бичсэн байна. Интернетэд тавьсан зурган дээр бөөн хар утаа баргилж байгаа нь харагдаж байлаа. Болсон явдлын газарт олон тооны гал унтраах болон түргэн тусламжийн машинууд байсан гэж уг уйл явдлыг харсан хөндлөнгийн хүмүүс мэдээлсэн байна. «Наньфан души бао» гэж орон нутгийн сонины мэдээлснээр дэлбэрэлтийн улмаас ойролцоо орших цэцэрлэгийн хүүхдүүд өртжээ. Шархтсан хүүхдүүдийг эмнэлэгт хүргэсэн ба бусдыг нь өөр цэцэрлэгт хүргүүлж эцэг эхчуудийг нь хүлээж байна.