ШУ-ны «Ланцет» сэтгүүлд нийтлэгдсэн НҮБ-ын шинжээчийн илтгэлд, Азийн орнуудын эрчүүдийн дөрөвний нэг нь амьдралынхаа туршид дор хаяж 1 хүчирхийллийн хэрэг үйлдсэн байдаг тухай өгүүлжээ. Судалгааны эхний шатанд шинжээчид Бангладеш, Камбодж, Хятад, Индонез, Папуа-Шинэ Зеланд, Шри –Ланк орнуудад 18-49 насны 10 мянган эрчүүдэд санал асуулга явуулжээ. Асуулгад оролцогчдын 11% тэдний сексийн хамтрагч биш эмэгтэйчүүдийг хүчиндсэн, 24% нь эмэгтэйчүүдийг, тэдэн дунд өөрийн хамтрагчаа хүчирхийлсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Түүнээс гадна санал асуулгад оролцогчдын бараг тал хувь нь (45%) өөрийн амьдралдаа 1 бус эмэгтэйчүүдийг хүчирхийлсэнээ мэдэгджээ. Эдгээр хүчирхийлсэн үйлдлээ хүлээн зөвшөөрөгсдийн тал нь өсвөр насныхан, тэдний 12% нь 15-с доош насныхан байгаа нь түгшүүртэй баримт юм. Үүний зэрэгцээ асуулгад оролцогч эрчүүдийн ихэнх нь гэмт үйлдлийн дараа хуулийн талаас ямар ч шийтгэл хүлээгүй гэдгээ мэдэгдсэн байна. Судалгааны явцад хамгийн их хүчирхийллийн төвшин улсын хууль эрхээс дээгүүр хүй нийгмийн эрх ноерхдог Бугенвиль, Папуа-Шинэ Гвинейд буртгэгджээ. Индонезийн нийслэл Джакартад хүчирхийлэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн 26% байхад Папуагийн хөрш индонезийн бус нутагт 49% -тай байна.

Санал асуулга явуулсан нь түгшүүрт байдал өсч байгааг гэрчлэхээс бус дун бүртгэлийн албанд үйлчлэх гэсэн хэрэг биш юм. Нийгэмд сексийн хүчирхийлэл өндөр төвшинд байгаа явдал, хүүхдүүдтэй ширүүн харьцдаг байдал, саяхны дайнууд, нийгмийн доройтол, хуулийн хамгаалалт сул байгаа зэрэг гол хүчин зуйлуудтэй холбоотой юм. Хүчирхийлэл хэдийгээр тархсан боловч байдлыг өөрчилж болно гэж тайланд дурьджээ.