Даваа гаригийн орой Москвагийн төвд оросын парламентын бус сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн талынхны цуглаан болов. ДХЯ ны мэдээгээр, тэнд 9 мянга гаруй хүн цугларчээ. Цуглаан дээр үг хэлсэн хүмүүс, Москва хотын дархгын сонгуульд хотын даргын үүрэг гүйцэтгэгч болон эрх баригч намаас нэр двэшигч Сергей Собянины ялалтанд итгэхгүй байна гэж байв. Мосгоризбирком /Москва хотын сонгуулийн төв комиссийн/ мэдээгээр, Собянин 51,37 хувь, Навальный 27,24 % санал авчээ. Навальный цуглаанд оролцогсдын өмнө хэлсэн үгэндээ, сонгуулийн дүнд итгэхгүй байна гээд зарим нэгэн хэсгүүдийг сонгон авч саналын хуудсыг тоолохыг шаардав. Түүнээс гадна тэр гэрээр санал өгсөн хүмүүсийн бүртгэлийг шалгахыг шаардсан. Түүний үзэж байгаагаар, чухамхүү гэрээр санал өгсөн хүмүүс сонгуулийн эхний шатанд Собянинд ялалт байгуулах боломж олгожээ. Навальныйгийн штабын тэргүүн Леонид Волков “Ведомости” сонинд өгсөн ярилцлагадаа, Навальныйгийн гаргасан гомдолын асуудлаар шүүхэд хандана гэжээ. Нөгөөтэйгүүр,” Мосгоризбирком”-дахь Наьвальныйгийн төлөөлөгч Андрей Бузин ярихдаа, сонгуулийн дүнгээр давж заалдахад хэцүү байх болно гэжээ. Гэхдээ гэрээр авсан саналын өндөр дүн эргэлзээ төрүүлж байна гэж Бузин хэлжээ.