Сеул, Пхеньян хоёр өнөөдөр хил орчмын Кэсоны аж үйлдвэрийн хамтарсан цогцолборын ажлыг сэргээх асуудлаар тодорхой алхмууд хийх тухай яриа хэлэлцээгээ сэргээв. Кэсоны уулзалт дээр цогцолборыг нээх асуудлаар урьдчилан тохиролцоонуудыг хэлэлцэж байна гэж ИТАР-ТАСС агентлаг уламжлав. Талууд хамтарсан цогцолборт ажиллах өмнөд солонгосын иргэдийн аюулгүй байдлыг хангах тухай, харилцаа холбоог сэргээх зэрэг асуудлуудаар хэлэлцэн тохиролцоно. Түүнээс гадна тэд гаалийн үйл ажиллагаа, өмнөд солонгосын бизнес эрхлэгчдийн хидл давах журам болон маргаан гарсан тохиолдолд зохицуулах арбитражийн асуудлыг хэлэлцэх юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, хэрвээ яриа хэлэлцээ амжилттай болж өнгөрвөл 9-р сарын 19 нд болох солонгосын ард түмний үндэсний баяр - Чхусок эхлэхээс өмнө цогцолборын хэсгийг нээж магадгүй аж.