Өнөөдөр Владивосток хотод/Оросын Алс-Дорнод/ нээгдсэн Зүүн-хойд Азийн парламентын чуулганд оролцогчид эдийн засгийн болон соёлын хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг хэлэлцэнэ. Нилээд хэдэн төлөөлөгчид Приморийн тээврийн төслүүдэд сонирхолтой байгаагаа илэрхийлэв. “Энд “Приморье-1” ба “Приморье-2” тээврийн үндсэн хонгилуудыг идэвхжүүлэх тухай яригдаж байна”. Монгол улсын Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц. Мэндсайхан нэгэн төслийг санал болгосон. Түүний яриагаар, Монгол улс Приморийн боомтуудыг тус улсаас дэлхийн орнууд руу ачаа тээвэрлэхэд ашиглах боломжтой аж . Оюутан солилцоо болон хамтарсан боловсролын хөтөлбөрүүдтэй холбоотой нилээд хэдэн саналууд байна.