Сирийн ерөнхийлөгч Башар Асад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд сирийн асуудлыг зохицуулахад түүний баримталж байгаа байр суурийг талархаж байгааг Сирийн сайд нарын орлогч дарга, ГХЯ-ны Валид Муаллем ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтой хийсэн уулзалт дээр өнөөдөр мэдэгджээ. «Орос улс турэмгийлэл дайралтаас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй» гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ. Сирид узуулэх АНУ-ын цохилт «Женев-2»-ыг зарлан хуралдуулах хучин чармайлтыг тасалдуулж болзошгуй ч Дамаск урьдчилсан нөхцөл тавилгуйгээр бага хуралд оролцоход бэлэн байна гэж Муаллем түүнчлэн мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ женевийн бага хурлыг явуулахыг хүсэхгүй байгаад итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Өөрийн талаас Лавров, Орос улс олон улсын бага хурлыг хуралдуулахад чиглэсэн хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэж тэмдэглэсэн байна.