Оросын “Татнефть”компани Ливийн эрх баригчидтай тус улсад геологийн хайгуулын ажлыг сэргээх тухай яриа хэлэлцээг эхлүүлээд байна. Энэ тухай өнөөдөр “Интерфакс” агентлаг тус компаний хэвлэлийн мэдээнээс иш татан уламжилжээ. Уг мэдээнд ажлыг эхлүүлэх тодорхой хугацааг заагаагүй байна.

Өмнө нь хоёрдугаар сард “Татнефть” –ийн ажилтанууд Трипольд ирсэн тухай уламжилж байжээ. Компани энэ жил уг ажлыг сэргээхээр төлөвлөж байгаа аж.

2011 оны 2 –р сард Ливид хувьсгал гарсаны улмаас “Татнефть” геологийн хайгуулын ажлаа зогнсооход хүрсэн. Тэндхийн өрөмдлөгийн бүх цооногуудыг хааж далдсан аж.