Орос улсын Алс-Дорнодын үерийн гамшигтай тэмцэх болон ослын ажлыг явуулах нийт бүлгэмийг өргөтгөв. Өнөөдрийн байдлаар 46 мянга гаруй хүн ажиллаж байна. Зөвхөн Орос улсын ОБЯ- наас л гэхэд гамшгийн уршгийг арилган, хүмүүст тусламж үзүүлэх зорилготой 11,5 мянга гаруй хүн ажиллаж байна. Амар дээрх Космосмольск хотод хүч нэмэгдүүлж, үерийн даланг үргэлжлүүлэн барьж байна. Уг ажлыг явуулахын тулд дөрвөн хөвөгч транспортерыг татан оролцуулаад байна. 625 метрийн өндөртэй ус юүлэх даланг суурьлуулжээ. Оросын ОБЯ бүлэглэлээ гурван хоногийн хугацаанд гурван удаа нэмэгдүүлжээ. Амар болон Еврейн автономит мужуудад нэг хоногийн хугацаанд усанд автсан байшингуудын тоо буурсан байхад Хабаровскийн хязгаарт нэмэгджээ.