Египтийн цэргийнхэн Синайн арлын хойд хэсэгт хоёр хоног үргэлжилсэн тулалдааны явцад дайсны 11 цэргийг устгажээ. Энэ тухай Ассошейтэд пресс агентлаг цэргийн эх сурвалжуудыг иш татан уламжлав. Өөр бас 10 цэргийг олзлон авчээ. Буудлагын үеэр армийн нэг албан хаагч нас баржээ. Ням гаригт египтийн арми Синайн арлын Шейх-Зувейд болон Рафах хотуудад өмнө өдөр эхлүүлсэн алан хядагчдын эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлжээ. Тэр үед цэргийнхэн 31 дайчныг устгаж, өөр бас 15 хүнийг олзлон авсан. Ажиллагаанд хуягт машинууд болон агаараас армийн нисдэг тэрэгнүүд оролцож байна. Синайн арал дээр цэргийн ажиллагаануудын тоо ерөнхийлөгч Мухаммед Мурсийг түлхэн унагасан 7 –р сарын эхэн үеэс нэмэгдэх болсон юм.