Оросын болон Сирийн ГХЯ -ны тэргүүнүүд Сергей Лавров, Валид Муаллем нар Москва хотноо сирийн одоогийн хямралын асуудлаар өнөөдөр яриа хэлэлцээ явуулах төлөвтэй байна. Өмнө нь ОХУ- ын ГХЯ –аас яриа хэлэлцээрээр Сирийн одоогийн байдал болон түүнийг тойрсон бүхий л зүйлүүдийг хамруулан хэлэлцэх болно гэж мэдэгдсэн. Муаллемын өмнөх айлчлал Москвад өнгөрсөн 2-р сарын сүүлээр байсан.

Яриа хэлэлцээ хоёр жил хагас үргэлжлээд байгаа сирийн мөргөлдөөний ид хурц үед явагдах гэж байна. АНУ Сирид байлдааны “хязгаарлагдмал” цохилт өгөхөөр нээлттэй зарлаж байгаа бөгөөд энэ нь Орос болон бусад улсуудын зүгээс эрс шүүмжтэй тулгараад байна. 8 –р сарын 21 -нд Дамаскийн ойролцоох Гута хотод химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй явдал нь Сирийн хямрал хурцдах гол шалтгаан болсон. Янз бүрийн сувгийн мэдээгээр, химийн зэвсэг хэрэглэсний улмаас тус улсад хэдэн зуугаас нэг мянга таван зуу хүртэл тооны энгийн номхон ард нэрвэгджээ. Сирийн сөрөг хүчин тус улсын засгийн газрыг химийн зэвсэг ашигласанд гэм буруу өгч байна. Сирийн эрх баригчид зэвсэглэсэн сөрөг хүчнийг химийн зэвсгийн хамт өдөөн хатгалга явуулж байна гэж буруушаажээ.