Орос улсад ням гаригийн сонгуулийн санал хураалтын нэгдсэн өдрийн дүнг гаргаж байна. Орос улсын 83 бүсээс 80 –ад орон нутгийн янз бүрийн төвшний сонгууль болж өнгөрөв. Сонгуулийн төв комиссийн мэдээлснээр, тус улсын ихэнхи нутагт эрх баригч “Нэгдсэн Орос” намаас нэр дэвшигчид тэргүүлж байна. Арав шахам жилийн хугацаанд анх удаагаа явагдаж байгаа Москва хотын даргыг сонгох сонгуульд хотын дарга Сергей Собянин тэргүүлж байна. Урьдчилсан байдлаар тэр 51,32 % санал авчээ. Түүний ярьснаар, тэр сонгуулийн ямарч дүнд бэлэн байсан ажээ. Тэрээр хотын даргын сонгуулийн цэвэр тунгалаг байдлыг хангахын тулд бүхий л бололцоог дайичлсан гэжээ. Оросын нийслэл хотын даргыг сонгох сонгуулийн гол анхаарал татах зүйл сөрөг хүчний удирдагч, блогч Алескей Навальный сонгуульд нэр дэвшсэнд байв. Урьдчилсан мэдээгээр, тэр сонгогчдын 27,27 % саналыг авчээ. Түүнээс гадна урьдчилсан мэдээгээр, Екатеринбург, Красноярск болон оросын бусад хотуудын сонгуульд сөрөг хүчний намуудын нэр дэвшигчид тэргүүлж байна.