Орос улсын ерөнхийлөгч Владими Путин ням гаригт Москва хотын даргыг сонгох сонгуульд саналаа өгөв. Москва шиг томоохон хотуудад удирдагчийн хувьд улстөрчид бус, харин “ улстөржөөгүй, ажил хэрэгч, ажиллаж чаддаг тодорхой хүмүүс хэрэгтэй “ гэж Путин мэдэгдэв. “Энэ ажилд хүмүүсийг хайрладаг,тэдэнд сайхан сэтгэлээр хандах нь чухал ” гэж тэр нэмж хэллээ. Тэр өөрийн нэр дэвшигчийг ялна гэдэгт итгэж байгаа гэж хэлсэн боловч, түүний нэрийг хэлсэнгүй. Ням гаригт Орос улсын 83 субъектын 80 ад нь янз бүрийн түвшний сонгууль явагдаж байна. Москва хотын даргыг авар шахам жилийн дараа анх удаагаа сонгож байна. Хотын даргын сонгуульд нийт 6 нэр дэвшигч өрсөлдөж байна. Тэдгээрийн дунд хотын даргын үүрэг гүйцэтгэгч Сергей Собянин, “РПР –ПАРНАС” намаас нэр дэвшигч сөрөг хүчний идэвхтэн, авилагын эсрэг тэмцэгч, блогч Алексей Навальный байна.

Ням гаригийн өдрийн 15:00 цагийн байдлаар, нийслэл хотын даргын сонгуулийн ирц 18,56 % байна гэж Москва хотын сонгуулийн төв комиссийн тэргүүн Валентин Горбунов хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Сонгууль бүх бүс нутгуудад өглөөний 08:00 үдшийн 20:00 хүртэл үргэлжлэх юм. Сонгуулийн урьдчилсан дүнг санал хураалт дууссанаас хойш хэдэн цагийн дараа зарлахыг хүлээж байна.