Өнөөдөр Орос улсын 80 бүс нутагт янз бүрийн түвшний сонгуулийн 46,5 мянган сонгуулийн хэсгүүд нээгдээд байна. Энэ тухай Оросын Сонгуулийн төв комиссийн /СТК/дэд тэргүүн Леонид Ивлев мэдэгдэв. Тэрээр тэд алс-дорнодын үерт авсан дүүргүүдэд ажиллаж байгаа гэж цохон тэмдэглэв. Энэ удаагийн сонгуулийн өвөрмөц онцлог нь Ивлевын яриагаар, “намуудын тухай хуулийн дагуу улстөрийн намуудын хүчирхэг оролцоотой ” болж байна. СТК ийн мэдээгээр, янз бүрийн түвшний сонгуульд 54 улстөрийн нам, 12 олон нийтийн байгууллагууд оролцож байна. Орос улсын 83 субъектын 80 –д нь 7 мянга орчим янз бүрийн түвшний сонгууль явагдана. Тэдгээрийн наймд нь бүс нутгийн захирагчийн сонгоно. Москва хотод сүүлийн арван жилд анх удаагаа хотын даргыг сонгоно. Социологийн судалгаагаар, сонгуульд ялалт байгуулах гол өрсөлдөгчөөр одоогийн хотын даргын үүрэг гүйцэтгэгч, бие даан нэр дэвшигч, 55 настай Сергей Собянин болж магадгүй байна. Түүний гол өрсөлдөгч сөрөг хүчний “ РПР-ПАРНАС” намаас нэр дэвшигч, авилгатай тэмцэх асуудлаар нэрд гарсан блогийг санаачлагч Алексей Навальный .