Амар дээрх Комсомольск /Алс –Дорнод/ хотод Амар мөрний усны түвшин ням гаригт 882 см хүрээд байна. Нэг хоногийн дотор 11 см нэмэгдсэн. Хотод 600 орчим орон сууцны байшинд 5 мянга гаруй иргэд үерт автаад байна гэж Оросын ОБЯ уламжлав. Үерт авсан дүүргүүдээс 1285 хүнийг нүүлгэн шилжүүлсний дотор 323 хүүхэд байна. Комсомольскод гамшигтай тэмцэхээр цэргийн болон аварагчдын бүлгүүдийг ирүүлээд байна. Гурав хоногийн хугацаанд бүлгийн тоог гурав дахин нэмэгдүүлэв. Осол-аврах ажиллагааг зохион байгуулахаар нийт 3 мянга орчим хүнийг дайчлан, 500 нэгж техникийг ажлуулж байна. “Комсомольск дээр байдал хүнд байна”гэж Онцгой байдлын яам мэдэгдэв. Түүнээс гадна Амар очрмын нийслэл хотод Амар мөрний усны түвшин 10 см багасч, 781 см хүрээд байна.