Орос улсын ОБЯ Сириэс явах хүсэлтэй оросын иргэдийг авчирахаар онгоц илгээж байна гэж Оросын ОБЯ ны төлөөлөгч Иринаэ Россиус уламжлав. Ням гаригийн өглөө Латакия хот руу Ил-76 онгоц ниссэн. Онгоц Сириэс Оросын болон ТУХН- ын орнуудын тус улсаас гарч явах хүсэлтэй иргэдийг авчирна. Нислэгийн үеэр онгоцонд ажиллах ОБЯ-ны шуурхай бүлэг болон сэтгэл зүйчид иргэдэд тусламж үзүүлэх болно. 8 –р сарын 21 нд Дамаскийн орчимд засгийн газрын цэргүүд химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээлэл тарснаас хойш Сирийн байдал улам хурцадсан.