Токио 2020 оны Зуны Олимпийн наадмын нийслэл болно. Буэнос-Айрест хуралдсан Олон улсын Олимпийн хорооны чуулганд оролцогсод нууцц санал хурааалтын дүнд ийм шийдвэрт хүрчээ. Японы нийслэл хот энэ эрхийг Мадрид, Стамбултай өрсөлдөн авчээ. Эхний санал хураалтаар Мадрид, Стамбул хоёр адилхан тооны санал авчээ. Харин Токио өрсөлдөгчдөөсөө илүү тооны санал авсан аж. Дахин санал хураалтын дүнд Стамбул 49 санал авлаа. Мадрид 45 авсан. Эцсийн шатны санал хураалтанд японы нийслэл 60 саналтай Стамбулаас 24 саналаар илүү байв. Стамбул 36 санал авсан.

Японы ерөнхий сайд Синдзо Абэ Японд үзүүлсэн итгэлийн төлөө ОУОХ болон дэлхийн хамтын нийгэмлэглт талархал дэвшүүлэв. Тэрээр Засгийн газрын болон Токио хотын захирагч Наоки Иносэгийн зүгийн хамтын ажиллагаанд найдаж байгаагаа мэдэгдэв. Ерөнхий сайд японы иргэдэд Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахын тулд бүхий л чармайлтаа оруулахыг хүсэв. Түүний яриагаар, Япон улс нь “хүчтэй газар хөдлөлтөөс” сэргэн босохын тулд дэлхий дахинаас дэмжлэг авав.”