АНУ- ын эрх баригчдын яриад байгаа сирийн дэглэм химийн зэвсэг хэрэглэсний улмаас золиослогчдсон болон нэрвэгдэгсдийн дүрс бичлэгүүдийг америкийн телевизийн сувгууд гаргажээ. Дүрс бичлэгт хэдэн арван цагаан даавуунд ороолттой хэдэн арван татвалзаж байгаа хүмүүсийг харуулжээ. Өмнө нь оросын телевизийн сувгуудаар иймэрхүү төрлийн материалуудыг гаргасан. Үүнээс гадна Си-Эн-ЭН телевизийн сувгийн үзэж байгаагаар, энэ нь “эдгээр материалууд бодит болохыг хараат бус үндсэн дээр нотлогдож чадахгуй”гэжээ. Эн-Би-Си телевизийн суваг үүнтэй ижил мэдэгдэлд “ дүрс бичлэгүүд бодитой эсэхийг нотлох “боломжгүй ” гэжээ. Тэгтэл тус улсын эрх баригчид дүрс бичлэг Дамаскад 8 –р сарын 21 нд химсийн зэвсэг ашигласны дараа хийгдсэн гэж батлаж байгаа юм. Америкийн телевизийн сувгуудын уламжилж байгаагаар, эдгээр материалуудыг үүний өмнө сенаторуудад сирийн эрх баригчдыг химийн зэвсэг хэрэглэсний баримт нотолгоо болгон харуулсан аж. Нөгөөтэйгүүр, эдгээр дүрс бичлэгүүд нь “химийн дайралтанд чухам хэн хариуцлагыг хүлээлгэх ёстой болон АНУ -ын Сирийн эсрэг цэргийн цохилт өгөх бодлого нь зөв зүйтэй гэж дүгнэх боломжгүй юм гэж сэтгүүлчид цохон тэмдэглэж байна. Эдгээд дүрс бичлэгүүдийг Сирийн эсрэг цэргийн ажиллагааг зөвшөөрүүлэх асуудлаар хүчтэй санал зөрөлдөөнтэй байгаа АНУ –ын конгрессын төлөөлөгчдөд даваа гаригт үзүүлэх юм.