Москва өнөөдөр 866 жилийн ойн баяраа тэмдэглэж байна. Хотын баярт зориулсан гол арга хэмжээнууд өнөөдөр болох ба маргааш бас ургэлжлэх юм. 2 хоногийн турш оросын нийслэлд 3 сая хун оролцох 1000 гаруй арга хэмжээ болно. Баяр еслолын нээлтийн ажиллагаа 12 цагт Москвагийн улаан талбайд эхэллээ. Москвагийн амьдралын зурвасаас үзүүлж жужигчид хотын төв талбайд тоглолтоо хийж байна. Энэ арга хэмжээнд 7,5 мянган үзэгчид уригдсаны дотор, Москвагийн хундэт иргэд, дайнд оролцсон ахмадууд, янз бурийн уралдаан тэмцээний ялагчид, сургууль, нийгмийн хамгаалах байгууллагын төлөөлөгчид, гадаадын зочид төлөөлөгчид байгаа юм. «Спасскийн цамхаг» цэргийн хөгжмийн наадамд оролцогчид Хотын ойн баярын нээлтэд оролцсоны дараа Москвагийн төв Тверийн гудамжаар явж өнгөрлөө. Москвагийн соел амралтын хурээлэн болон бусад амралтын бусууд эдлэн газраар олон тоны арга хэмжүүнүүд болох юм.