Техникийн Их Сургуулийн оюутны хотхоныг дайруулан зам тавьж байгааг эсэргүүцсэн жагсаал цуглааны уед Туркийн нийслэл Анкарад оюутнууд болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн үүсчээ. Жагсагчдыг хөөн тараахад цагдаагийнхан нулимс асгаруулах хий, резинэн сумыг ашигласан ба 14 хун баривчлагджээ гэж британы телерадиокорпараци Би-би-си мэдэгдлээ.Ойрх дорнодын техникийн их сургуулийн оюутны хотхон байрладаг газар бол туркийн хамгийн том цэцэрлэгт хүрээлэн юм.

Стамбулд цагдаагийнхан 6-р сард засгийн газрын эсрэг эсэргүүцлийн тев болсон Гези цэцэрлэгт хүрээлэнг бүсэлжээ, учир нь Стамбулын идэвхтэн дэмжигчид Анкарагийн оюутнуудыг дэмжин санаа нэгтэй байгаагаа илтгэн ээргүүцлийн уйл ажиллагаа явуулахыг хуссэн байна гэж Би-би-си мэдээллээ.