Олон улсын олимпийн хорооны 125-р хуралдаан 2020 онд Олимпийн тоглолт болох хотыг сонгох санал хураалтыг явуулахаар өнөөдөр эхэлж байна. Стамбул, Мадрид, Токио гэсэн 3 өрсөлдөгч байгаа юм. Мэдэгдлийг дэмжихээр 3 ерөнхий сайд, Японы Синдзо Абэ, Испаны Мариано Рахой, Туркийн Реджеп Тайип Эрдоган нар хүрэлцэн иржээ. Дашрамд хэлэхэд энэ санал асуулгад улс төр өчүүхэн үүрэгтэй гэж шинжээчид үзэж байгаа юм. Санал явуулгын журам өрдийн бегеед эхний шатанд ОУОХ-ы 98 гишүүн оролцох юм (тус улсуудыг төлөөлж буй 5 хүн санал асуулгад оролцох эрхгуй). Хэрэв 1 ч хот 50% дээр нэмж 1 санал авахгуй бол суулийн байр эзэлсэн орны мэдэгдэл хасагдаж 2 дахь шат явагдана. Харин энэ шатанд ОУОХ-ы 103 гишүүд бугд оролцож хамгийн их санал авсан нийслэл ялах болно.