Их Британ, АНУ-ын тагнуулын албаны ажилтнууд интернетэд их хэмжээний нууц түлхүүртэй харицааны мэдээллүүдийг эвдэж байна гэж «Нью-Йорк таймс», «Гардиан» сонингууд ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены дамжуулсан мэдээлэлээс иш татан мэдээлжээ. Америк, британы тусгай албад нууц түлхүүртэй банкны үйлдэл, телефон утасны яриа мөн цахилаан мэдээллийн өгөдлүүдэд орох эрхтэй байдаг байна.

«Гардиан»-ы мэдээллээр эдгээр 2 орны тагнуулын алба Интернетийн провайдер болон нилээд хэдэн компаниудтай «нууцаар хамтран ажилдаг» нь нууц түлхүүрт мэдээллийг эвдлэх боломжийг олгодог юм.Үндэсний аюулгуйн алба (УАА)компани болон тууний бүтээгдэхүүнд «нууц уйлдэл хийх» программд зориулан жил тутам 250 сая долларыг зарцуулдаг болохыг «Гардиан» онцолсон байна. Чухам ямар компанитай нууц албууд хамтран ажилладаг болох нь баримт бичигт тодорхой заагдаагуй бөгөөд «Нью-Йорк таймс», «Гардиан» сонингууд Нotmail, Google, Yahoo, Facebook зэрэг системүүдэд орох эрхтэй байх гэж таамаглажээ.