АНУ-ын Сирийн эсрэг болзошгуй цэрэг дайны уйл ажиллагаа сирийн ерөнхийлөгч Башар Асадын эсрэг дайтаж байгаа зэвсэгт булэглэлуудэд мэдэгдэхуйц давуу байдлыг егехгуй гэж америкийн «Нью-Йорк таймс» сонин Европт айлчилж буй АНУ-ын терийн нарийн бичгийн дарга Джон Керригийн төлөөлөгчдийн эх булгаас иш татан мэдээлжээ. Дипломат сэтгуулчидтэй хийсэн ярилцлагадаа Сирийн эсрэг АНУ-ын болзошгуй дайралтын дараа хүчний хуваарилалтад онц еерчлелт гарахгуйг тэмдэглэсэн байна. «Харгис хэрцгий дайн уг дэглэмд хүн хүчний дутагдал амсуулж, хүч тамирыг сулруулах байдал ургэлжлэх боловч эрс өөрчлөлийн цаг ирэхгүй» гэж тэрбээр онцолжээ.Вашингтон Сирийн сөрөг хүчнийхэнд, «химийн зэвсэг хэрэглэсний хариуд үзүүлэх аливаа дайны үйл ажиллагаа маш хязгаарлагдмал болно» гэсэн ойлголтыг тодорхой өгсөн гэж онцлон тэмдэглэсэн байна.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Джон Керри өчигдөр орой Сирид цохилт өгөх Вашингтоны төлөвлөгөөнд Европын дэмжлэгийг бэхжүүлэх зорилгоор ЕХ-ны орнуудын БХ-ын удирдлагуудтай яриа хэлэлцээ хийхээр Вильнюсд хурэлцэн иржээ. Гэсэн ч АНУ-ын бэлтгэж буй Сирийн цохилтыг Европт дэмжих нь юу л бол. Европын тэргүүнүүд 8 сарын 21-нд Дамаск орчимд химийн зэвсэг хэрэглэсэн таамаглалын талаар НҮБ-ын илтгэлийг хүлээхийг санал болгож байгаа юм.