9-р сарын 7-нд Оросын улсын төв ерөнхий хорооны тэргүүн Владимир Чуров Улаан-Үдэд хүрэлцэн ирнэ. Тэрээр Буриадын нийслэлд Монгол улсын сонгуулийн ерөнхий хорооны тэргүүн Ч. Содномцэрэн, Буриад улсын тэргүүн Вячеслав Наговицын нартай уулзана.

9-р сарын 8-нд Чуров Монголын СЕХ-ны тэргүүний хамт сонгуулийн саналын хэсгүүд дээр очиж, сонгуулийн явцыг ажиглана. Оросын СТХ-ны тэргүүн 2013 оны 6-р сард Монголын СЕХ-ны тэргүүн Ч.Содномцэрэнг Буриадын Ардын хурлын сонгуулийн өдөр Буриад улсад зочлохыг урьсан юм.